АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд намаа хаяад гарсан түүх ард үлдсэн. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгээ дуусаг. Би АН-д эргэн ирж байна. Эргэж ирэхгүй бол горьгүй байна. АН-д байгаа залуусаас тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байгаа юм. Гуйх биш хүндэтгэлтэйгээр урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт тогтолцоог бий болгож өгөөч дүү нар минь. Та нар чадна. Та бүхэн эрх чөлөөнийхөө гэрт хурдан ир. Нэгдээч гэж урьж байна. Ах нь хамт байя, хань болъё. Хүрээд ир. Өчигдрийн явдал үүрд баяртай" гэлээ.
Холбоотой мэдээ