Нэгдсэн эмнэлэгт 102 сувилагчийн хийх ажлыг 45 сувилагч гүйцэтгэж байна
1 сарын 25, 2019

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд хөдөлмөрийн норм нормативыг тогтоох журмыг зөрчиж 102 сувилагчаар гүйцэтгүүлэх ажил үүргийг 45 сувилагч хийж байгаа нь тогтоогджээ.



Энэ нь сувилагчийн эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, аюулгүй байдлыг алдагдуулж, осол өвчлөл гарах нөхцөлийг бүрдүүлсэн, цалин хөлс хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирдоггүй, хэт их ачааллын улмаас ажилтнууд өөрсдөө байнга өвчилдөг зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Нэгдсэн эмнэлэгт байх ёстой орон тоог стандартад нийцүүлэн баталж өгөөгүйгээс 57 сувилагч дутуу ажиллаж байгаад анхаарлаа хандуулан ажиллахыг сануулж, улсын байцаагчийн дүгнэлтийг аймаг орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндийн байгууллагын дарга нарт хүргүүлээд байгаа ажээ.