Богдхан уулын хамгаалалтын бүс 22896 га байсныг 5562 га газраар нэмэгдүүлэн 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтад авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ. Дархан цаазат Богдхан уулын барилгажаад буй хязгаарлалтын бүс 12453 га-гаас 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг нэмж хамгаалж авснаар байгалиа унаган төрхөөр нь хадгалж үлдэх боломж бүрдсэн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Холбоотой мэдээ