Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 21 дэх жилдээ танилцууллаа. 2021 онд ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч 5.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нийт татварын орлогын 47 хувийг бүрдүүлжээ. Борлуулалтын орлогын хэмжээ ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн байна. Энэ удаа 18 компани ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж иржээ. ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ дахин тэргүүлжээ.
Холбоотой мэдээ