Хан-Уул дүүргийн 16
дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1053 дугаар захирамжаар орон сууцны барилга барихаар эзэмшиж байсан хэдий ч газраа олон жил ашиглаагүй, барилгын нүх ухаж орхин хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл бий болсон байсан.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хууль, эрх зүйн хүрээнд тус газрын эрхийг хүчингүй болгож, цэцэрлэг барих нөхцөлөөр хангах албан хүсэлтээ дээд байгууллагад уламжилсан юм. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрын эрхийг хүчингүй болгож цэцэрлэг барихаар шийдвэрлэгдсэн. Харин өнөөдөр уг газарт 200 ортой хүүхдийн шинэ цэцэрлэг барих ажил эхэллээ.