Хоёр хүн амиа алдчихлаа, Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Хишигжаргалд хариуцлага тооцъё
5 сарын 24, 2022

   Нэгдүгээр эмнэлгийн цонхоор хоёр дахь удаагаа хүн унаж нас барлаа. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай эрэгтэй өчигдөр тавдугаар давхраас унаж нас барсан бөгөөд өөрөө үсэрсэн нь хяналтын камерт бичигдсэн учраас урьдчилсан байдлаар амиа хорлолт гэж үзсэн бололтой. Яг жилийн өмнө зургаан давхраас сувилагч унаж нас барсан. Тухайн сувилагч ковидын халдвартай улаан бүст ажиллаж жижүүрт хонож байхдаа ийн амиа хорлолоо гэж мэдээлж байв. Хоёр дахь удаагаа эмнэлгийн цонхоор хүн унаж нас барчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд ямар нэг байдлаар тайлбар хийж, хариуцлага хүлээхгүй байна вэ. Угтаа удирдаж буй албан байгууллагад нь удаа дараа хүн амины ноцтой асуудал үүссэн бол ажлаас чөлөөлөх хэмжээний хариуцлага ярих ёстой.

Учир нь эхний удаа эмнэлгийн ажилтан ачааллаа дийлэхгүй туйлдсандаа амиа хорлож байсан бол одоо эмнэлэгт хэвтэж эрүүл саруул болохоор очсон хүн амиа хорлочихлоо. Энэ байдалд анхаарал тавьж, арга хэмжээ авахгүй бол улсын төв эмнэлэг маань эмнэлэг биш амиа хорлох индер болж хувирлаа.