Монгол Улсын хэмжээнд 2009 оноос Улаанбаатар Марафоныг бүх нийтээр зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн биеийн тамир спортын газраас жил бүр “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн марафон тэмцээн тавдугаар сарын 28-ний өдөр зохиогдохоор болсон бөгөөд гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлог. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилсөн байна. Марафонд оролцох хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 20-ны хооронд бүртгэсэн бөгөөд марафоны бэлтгэн ажил бүрэн хангагдаж дуусах шатандаа явж байгаа гэнэ. Гүйлтийн маршрут, чиглэл, эмнэлгийн үйлчилгээний байршилтай танилцаарай.
Холбоотой мэдээ