Чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр зарим албан тушаалтныг шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан билээ. Уг хэргээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шалгуулах шаардлагатай гэж иргэд үзэж байгаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр түүнээс авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар тодруулав. Тэрбээр "Би бүх газар шалгуулахад бэлэн байна. Дэлхийн хаана ч очоод шалгуулахад бэлэн байна. Миний зам цагаан. Миний гар цагаан. Миний ажлын мөр цагаан шүү" гэв.
Холбоотой мэдээ