Улсын хэмжээнд халдварын 91 тохиолдол батлагджээ
5 сарын 26, 2022

   Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 91 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 2 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 56 нь Улаанбаатар хотод, 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 606 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.