Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр Дарханы замын талаар доог тохуу болгон ярьсан байна.
Уг нэвтрүүлгийн Лхагва гарагийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.
Ингэхдээ хамгийн муу жишээгээр Орос-Монголын зам тээврийг нэрлэсэн байна. Агаарын замаар Монголд хүрэхэд заавал Истанбул, Сөүлийн аль нэгээр дамжиж нисэхээр байгааг тэр бас хэлсэн байна.
Энэ үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдэж байв.