Х.Баттулгын эгчтэй холбоотойгоор “Баянгол” зочид буудалд нэгжлэг хийж байна
6 сарын 7, 2022

   “Баянгол” зочид буудалд байрладаг "ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байна. Уг шалгалтыг “Эмээлт” дэх махны үйлдвэртэй холбоотойгоор хийж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндсүрэнгийн эзэмшдэг ХКҮ компани холбогдоод байгаа билээ.  Уг хэрэгт УЕПГ-аас хэрэг бүртгэл нээж Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлжээ. Үүний дагуу ЭЦА-наас нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй чанарын шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүн худалдаж, экспортолсон байж болзошгүй гэх хэрэгт прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Уг мөрдөн шалгах ажиллагаагаар "ХКҮ" болон "ЭМ ДИ СИ ПИ" компанитай холбоотой асуудлыг шалгаж байгаа аж. Түүнчлэн тус байгууллагуудын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авна гэдгийг  ЭЦА-наас мэдээллээ.