Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж байгаа аж.
Дашрамд дурдахад өнгөрсөн долдугаар сард ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар Дарханы зам болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгахыг АТГ-т даалгасан байдаг. Энэхүү шалгалт дээрх асуудалтай холбоотой байж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна.