Засал хийх нэрийдлээр насанд хүрээгүй 15 настай хүүхдэд "Ө" гэгч лам бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал өчигдөр /2022.08.17/ болж, шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.