Г.ДОРЖХАНД: Надад сайдын суудал амлавал татгалзана
8 сарын 22, 2022

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Тус хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцэх юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын бүх гишүүн “давхар дээл”-тэй байхыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор ХҮН-ын төлөөллөөс ҮХЦ-д дахин мэдээлэл өгсөн.

Тодруулбал, нэгэнт “давхар дээл”-ийг зөвшөөрч байгаа юм бол Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа дагаж, УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэсэн агуулгыг хөндсөн. Бидний энэ мэдээллийг ҮХЦ хүлээж аван хэлэлцээд, ингэх нь зүйтэй гэсэн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлж, тогтоол гаргасан. Тогтоолдоо “Олон улсын жишгийг дагах нь зөв” гэсэн агуулга оруулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэгт ҮХЦ санал нэгдсэн. Тэгэхээр УИХ ээлжит бус чуулганы хүрээнд энэ нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой. Таван өдөр зөвхөн “давхар дээл”-ээ яриад дуусгах бус, дээрх агуулгаарх ҮХНӨ-ийг ч ярих ёстой”  гэв. Түүнчлэн сайдаар суух бодолтой байгаа эсэх талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад тэрбээр Надад сайдын суудал амлавал татгалзана, битгий санаа зов. ХҮН бол хямд улс төр хийдэг нам биш. Эрх баригч нам ийм санал битгий тавиасай гэж бодож байна” гэсэн юм.