УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцууллаа.
- ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,
- ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,
- Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
- ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал,
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
- Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ
Харин өмнөх танхимаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар хэвээр үлдэж байгаа юм. Мөн “дан дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн бус сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллана.
Ийнхүү Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгаад буй. Шинэ сайд нар өнөөдөр 11:40 цагт тангараг өргөнө.