Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томиллоо
9 сарын 2, 2022

Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15-р хуралдаанаар шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцжээ.

Дүүргийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томиллоо.

Ажлын туршлага:

2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш

2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер

2012-2020 онд тус сургуульд Захирал

2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх