ХҮҮХЭД ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГ ДЭЭРЭМЧДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
6 сарын 13, 2018

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг этгээдүүдийг баривчилсан байна. Дээрэм хийдэг этгээдүүд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, бага насны хүүхдүүд зэрэг хүмүүсийг айлган сүрдүүлж хүч хэрэглэн дээрэмддэг байжээ. Шалгалтын явцад одоогоор 30 гаруй үйлдэл тогтоогдоод байна.

Тиймээс иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байх, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэж, биеэ хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дэд дарга Л.Баатархүү 'Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй' гэлээ.