Фуэго буюу нутгийн хэлээр “галаар цоргидог уул” нэртэй галт уул дахин идэвхжиж эхэлжээ. Энэ сарын 3-нд болсон "Фуэго" уулын дэлбэрэлтийн улмаас 117 хүн амиа алдсан юм.
Гэвч тус галт уул өчигдөр өглөөнөөс эхлэн ахин идэвхжиж эхэлснийг Төв
Америкийн газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгээс мэдээлээд байна. Галт уул идэвхжиж, үнс нурмаа 5 км өндөрт цацаж байгаа
аж. Үүний улмаас 197 хүн ор сураггүй алга болж, 12400 хүнийг нүүлгэн шилжүүлээд
байгаа бөгөөд түр хоргодох байруудад 4200 хүн байрлаж байна.
Гамшгийн бүсэд аврагчид, гал сөнөөгчид,
цэргийнхэн, сайн дурынхан амрах завгүй ажиллаж, нутгийн иргэдийг аюулгүй газарт
нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагаа явуулсаар байна.
Фуэго галт уул нь Гватемалын нийслэл хотоос
баруун өмнөд зүгт ердөө 40 гаруй км зайтай байрладаг 3670 метр өндөртэй уул юм.
Тус галт уул 1974 оноос хойш энэ удаад хамгийн хүчтэй оргилж, их хэмжээний
гамшиг сүйрэл дагуулж байна.