УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт болон УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай буюу Д.Гантулга гишүүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон байна. Түүнчлэн Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулийн төсөл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл зэрэг 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товложээ.
Холбоотой мэдээ