Нийслэлийн 16 байршилд дугуйн зам шинээр тавина
6 сарын 6, 2022

  Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд буй. Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталжээ.




НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР