Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу НЗДТГ Удирдлагын академитай сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалтыг НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй. Тэгвэл тус 40 цагийн сургалтыг хоёр дахь удаагаа зургадугаар сарын 7-17-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ИТХ, ЗДТГ-ын нийт 77 албан хаагч амжилттай хамрагдаж, сертификатаа гардаж авсан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР