Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, төрийн албанд үр бүтээл гарган ажиллаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа. Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн дарга Т.Оюунчимэг гардуулав.
Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Архивын газрын Ахлах мэргэжилтэн Ж.Бямбаа, Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн С.Рэнцэнмаа, Замын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Одгэрэл нарыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 457 дугаар тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР