Дональд Трампыг Нобелд нэр дэвшүүлжээ
6 сарын 14, 2018

Эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал болох Нобелийн шагналд  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэр дэвшлээ. Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд энэ шийдвэрийг гарган түүнийг нэр дэвшүүлсэн байна. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж.
 
“Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энх тайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа хэдий ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энх тайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэж тус санаачлалыг гаргагчдын нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ.