"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж халаа
сэлгээ хийжээ.Тодруулбал 49 хувийн талаас томилогдсон Б.Шинэбаатар,
Ж.Эрдэнэбилэг нарыг чөлөөлжээ. Б.Шинэбаатар нь тус үйлдвэрийн Тэргүүн дэд
захирал бөгөөд нэгдүгээр орлогчоор, Ж.Эрдэнэбилэг нь санхүү эрхэлсэн орлогч
захирлаар 2017 онд томилогдож байсан юм. Орхон аймгийн засаг дарга асан
Д.Дэлгэрбаярыг санхүү эрхэлсэн орлогч захирлаар дэвшүүлэн томилсон байна. Харин
тус үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байсан Д.Эрдэнэцогтыг
Хөгжлийн газрын захирлаар томилж, түүний оронд Т.Батмөнхийг томилсон байна.
Холбоотой мэдээ