УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудсандаа өвөлжилт хүндрэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг оруулжээ. Тэгбээр Засгийн газарт импортын өвс, тэжээлийн татварыг тэглэх санал явуулсан байна. Б.Пүрэвдорж “Баруун аймгаар зун гандуу болж мал тэвээрэг муу байна. Өвөлжилт хүндэрч онд орох хэцүүдлээ, малын үнэ алга гэж малчид ярьж байна. Мянгад сумын Цагаан буланд хадланчдаа эргэлээ. Ховдын хадланчид хадлангаа сайн базааж байна. Гэвч богийн борог өвс багатай, хулс шагшуурга голцуу бэлджээ. Иймд малчид өвс тэжээлийн дутагдалд орох тул Засгийн газарт импортын өвс тэжээлийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санал явууллаа” гэжээ.
Холбоотой мэдээ