Виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визний материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тул виз мэдүүлж байгаа иргэд анхаарна уу.
- Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа (Ажлын өдрөөр тооцно)
- Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код : 7 хоног
- Байгууллага болон Гэр бүл(Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз : 15 хоног
- Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) : 30 хоног
- Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визний хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар (өмнөхтэй адил)
Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ