Таван давхрын цонхоор үсрэх гэж байсан хүнийг аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороонд байрны таван давхрын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Нийслэлийн аврах ангийн алба хаагчдад өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны 10:42 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид тухайн газар очиход тус байрны оршин суугч 22 настай Н таван давхрын цонхноос үсрэх гэж байсныг ярилцсанаар, буулгасан байна. Улмаар иргэнийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.