Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг зогсоожээ
9 сарын 21, 2022

  Экологийн цагдаагийн алба болон Туул голын сав газрын захиргаа, Булган аймаг дахь Цагдаагийн газар хамтран тус аймгийн Бүрэгхангай суманд хууль бусаар ашигт малтмал олборлож буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, зогсоох ажиллагаа явуулж байна.

Энэ хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын баруун дэнж” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэн Б, О нарыг илрүүлж, техник хэрэгслүүдийг битүүмжилсэн байна.

Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бусаар алт олборлож байсан иргэдийг илрүүлж, техник хэрэгслийг нь лацаджээ