Тоёото Приус 20-35 сая төгрөгийн үнэтэй байна
9 сарын 21, 2022

   Хотын баруун захад буюу Хуучин 22-ын ойролцоо байрлах автомашины захад шинэ, хуучин зарах машин их ч худалдан авагч багатай байна. Худалдан авагч багассан гол шалтгаан нь нэгдүгээрт автомашины үнэ эрс нэмэгдсэн, хоёрдугаарт банк бус санхүүгийн байгууллагууд автомашины зээл гаргахгүй байгаа аж. Бараг сүүлийн хоёр сар ийм байдалтай байгаа талаар ченжүүд ярьж байна. Тухайлбал, худалдан авагч 20 сая төгрөгийн үнэтэй машин авахаар бол урьдчилгаа 20 хувийг бэлнээр ченжид өгөөд үлдсэн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгдөг байна. Ингээд банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ 12, 24 сарын хугацаанд төлж барагдуулдаг байв. Уг зээлийн сарын хүү нь дунджаар 2.5-3.5 хувь. Иргэд ийм байдлаар сардаа цалингийнхаа 500-800 мянган төгрөгийг зээлэнд төлсөөр хоёр жилийн дараа өөрийн унаатай болдог хэлбэр тогтоод хэдэн жил болжээ. Гэвч ковилын цар тахалтай холбоотойгоор энэ хэмнэл алдагдаж, хавраас хойш ББСБ-ууд автомашины зээл ч гаргахаа байжээ. Худалдан авч буй машиныхаа үнийн дүнгийн 50-аас дээш хувийг төлж байж зээл гарах магадлал нэмэгдэнэ. Гэхдээ зээл гарах нь бас эргэлзээтэй аж. Судалж байна гээд сар хүлээх энүүхэнд болсон талаар иргэд ярьлаа. Товчхондоо нийлүүлэлт, эрэлт ихтэй ч худалдан авалт хэд дахин багассан байна.


Ингээд ченжүүдийн хэлдгээр монголд яваагүй автомашины үнэ ханшийг сонирхуулж байна:

  • Toyota Aqua:19.5 сая төгрөг
  • Toyota Prius20: 19-23 сая төгрөг
  • Toyota Prius30: 23-25 сая төгрөг
  • Toyota Prius41: 30-35 сая төгрөг
  • Toyota Camry: 35-41 сая төгрөг
  • Toyota Sai: 25-36 сая төгрөг
  • Harrier: 40 сая (дунджаар)
  • Lexus Hs250: 36-42 сая төгрөг