Баруун бүсийн Хөвсгөл, Завхан, Ховд, Увс зэрэг нутгаар өвөлжилт хүндрэхийг анхааруулаад байгаа. Тэгвэл урьд шөнө хэд хэдэн аймгаар цас орж, цочир хүйтэрчээ.
Тодруулбал, өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад бороо оржээ. Харин тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон байна. Харин өнөөдөр Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох байна. Түүнчлэн энэ сарын 24, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 24, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.