Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төвд ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцыг дүгнэж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын
ажлыг дөрвөн багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01
буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн
резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм
Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70
гаруй хувьтай үргэлжилж байна.
Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч
процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын
ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын
тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг
танилцууллаа. Мөн тэрбээр үйлдвэрийн гүн
боловсруулалтын, патенттай технологийн долоон байгууламжийн зураг төсөл,
инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгаа талаар
танилцуулаад уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын
ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар
ажиллаж байгааг хэллээ. Шадар
сайд С.Амарсайхан EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ
байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлыг энэ долоо хоногийн
Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.