Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил үргэлжилсээр байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар тус замын хоёр болон дөрөвдүгээр багцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хоёрдугаар багц нь эхлэлийн цэгээсээ 36 дахь километр хүртэл хатуу хучилтад холбогдсон. Үлдсэн есөн километрийнх нь төгсгөлийн дөрвөн километрийг нь мөн хатуу хучилтаар хучаад байна. Одоогоор хоёрдугаар багцад 5.9 километр замыг хатуу хучилттай болгох ажил үлдэж байна. Дөрөвдүгээр багцын хувьд 6.2 километр замыг хатуу хучилттай болгох үлдсэн. Үүнээс хучихад бэлэн талбай нь Хустайн нуруунд 4.1 километр байна. Хоёр километр орчмын ажил бий. Нийт дүнгээр Улаанбаатараас Дархан орох замд хучигдаагүй хэсэг 12.1 километр байна" гэсэн юм.