Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураасан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс хэт томорсон бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан гэх. Ямартай ч озоны эмчилгээг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг аж. Харин манай улсад дээрх эмчилгээг 2018 оноос хойш туршилтаар хийж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэ эмчилгээний тухайд ямар нэг заавар, удирдамж, стандарт батлаагүй байдаг аж. Ингэхдээ олон нийтийн дунд ковидын дараа озоны эмчилгээ хийлгэж цус шингэлэх гэсэн батлагдаагүй ойлголт байдаг тул ийн хувийн эмнэлгүүдийн хууль бус үйлчилгээ газар авахад нөлөөлдөг байна.
Холбоотой мэдээ