Иргэн Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 2 настай О-г Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах түргэн үйлчилгээний цэг дотор орхижээ. Прокуророос Н-ийн уг үйлдлийг “хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н-ийг хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.