ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 25 м-ийн дасгалд мөнгөн медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир- техник спортын хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
ОУХМ Т.Баярцэцэг нь Египетийн Каир хотноо зохион байгуулагдсан буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд мөнгөн медалийг хүртсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр “Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, алба хаагчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе” гэлээ.