НЗДТГ нь Дипломат академитай хамтран Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т “Монгол Улсын гадаад бодлого, дипломат ёс” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Л.Удвал, Г.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Төрийн нэг цонхны гадаад бодлого ба нэгдмэл байдал”, “Төрийн дипломат ёслолын практик асуудлууд”, “Харилцааны соёл ба дипломат ёс” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сургалтад хамрагдсан албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нээж үг хэлсэн. Сургалтад тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, дүүргийн холбогдох нийт 70 гаруй албан тушаалтан оролцов.