Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв.
Уг асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн
танилцууллаа.
Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын
1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл
сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрлийг олгосон. Эдгээрээс барилгын
ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй
байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга
шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг
холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.