2022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт болно. Улаанбаатар хотын цагаар 18:16 цагаас эхэлж, 18:59 цагт оргилдоо хүрээд 19:41 цагт дуусах гэнэ.
Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах аж.
Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм байна.
Бүтэн хиртэх хугацаа нь нэг цаг 24 минут бол хагаслан хиртэх (дэлхийн сүүдэр хагаслан тусах) хугацаа нь дөрвөн цаг 39 минут үргэлжлэх ажээ.