Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн нэгдүгээр давхарт байсан хүүхдүүд ханиаж, хоолой боогдож, бөөлжих, дотор муухайрах шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн байгууллагынхан яг одоо хордлого тайлах эмчилгээ хийж, зарим хүүхдэд хүчилтөрөгчийн эмчилгээ хийж байна. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “31 хүүхэд, зургаан том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар хоёр том хүн эрчимтэд эмчилгээ хийлгэж байгаа. 31 хүүхдэд цаг алдалгүй эмчилгээ, туслалцаа үзүүлж байгаа бөгөөд ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байна" гэлээ.
Холбоотой мэдээ