Дархан-Уул аймгийн сургуулийн орчинд газ дэлбэрч олон хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад
“Дархан-Уул аймаг, Дархан сум сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг энэ сарын 08-ны өнөөдрийн 11:05 авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С”, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

USD


