УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
2023 оны төсвийн онцлог:
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр 1 их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
- Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
- Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.
- Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.