Аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварчээ
11 сарын 14, 2022

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав. Тэрбээр “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 61, аврах ажиллагааны 15, нийт 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж, 3.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварч ажилласан. 2022 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1588, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 204, нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт” хэмээлээ.