Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2022 онд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг, НЗДТГ-ын Цэргийн штабын 2022 онд зохион байгуулах сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн штабуудын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа. Тус сургалтаар офицер, ахлагч нарын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцуулах, шинээр батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар лекц, семинар орсон. Мөн “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Холбоотой мэдээ