Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулаад байна.
Тэгвэл өчигдөр УНТЭ-ийн баг Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Deok-Bog Moon болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар ярилцлаа. Энэ хүрээнд 2023 онд Монгол улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хамтран хийх, элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх мөн УНТЭ-т хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаар болжээ.