МАН-ын бүлэг хуралдаж байна
12 сарын 6, 2022

   Нүүрсний бүлэглэлийг илчилж, хариуцлага тооцох асуудлаар иргэд хоёр өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

Үүнтэй холбоотой МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах талаар яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамжгүй” байна гэх болсон. Бид ийм төрлийн мэдээлэл дунд ажилладаг болохоор иргэд  ташаа мэдээлэлд төөрөгдөх ёсгүй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Хурлын үеэр Ерөнхийлөгч, УИХ дарга хоёртой санал солилцсон" гэх мэдээллийг өгсөн юм.