Сүхбаатарын талбайд есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ. Тус үзэсгэлэн худалдаа нь аравдугаар сарын 20-23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас дээрх үзэсгэлэн, худалдааг жил бүр тогтмол зохион байгуулдаг.
Нийслэлчүүд та бүхэн дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР