Аргын тооллын 6 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Их морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Холбоотой мэдээ