“Солиот эх” УСК Хятад улсын дэлгэцнээ
6 сарын 18, 2018

БНХАУ-ын Чиндао хотод болж өнгөрсөн SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival-д "Цагаан хадаг", "Солиот эх", "Ээж", "Чингисийн хүүхдүүд" гэсэн дөрвөн киногоор манай улсын уран бүтээлчид оролцсон билээ. Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

“Солиот эх”  УСК нь 1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлдэг билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсероор Н.Онон ажилласан юм.

Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацад нэр дэвшин өрсөлджээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин”  шагналын эзэн болсон байна.