Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлыг дүүргийн ажил олгогч байгууллагуудтай хамтран ажлын байраар хангах, бүтээлч ажлыг нь дэмжих зорилт дэвшүүлсэн.


Үзэсгэлэн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байрыг санал болгож, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах өдөрлөг болж өндөрлөлөө.