“Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
8 сарын 30, 2022
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 06 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого” сэдэвт сургалт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 90 гаруй албан хаагчдад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтаар Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ж.Жаргал Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг сэвдээр илтгэл тавьж, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт, Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд, болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, дүүргийн хэмжээнд бодлогын бусад баримт бичигтэй хэрхэн уялдуулж, төлөвлөн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг холбогдох албаны удирдлагууд тус тус өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.